Human Connect ХХК
Япон, Англи хэлээ ашиглан Монголдоо эсвэл бүр Японд ажиллах БОЛОМЖ
"Human Connect" зөвлөх компани нь гадаад хэлний мэдлэгтэй монгол иргэнийг Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Япон болон бусад орны ААН, байгууллагад шаардлагатай ажиллах хүч болгон илгээх, ажилтан зуучлах үйлчилгээ үзүүлж байна.
Та өөрийн сурсан гадаад хэлний мэдлэгээ ашиглан монголдоо ажил эрхлэхийг хүсч байвал манай компанид бүртгүүлнэ үү.

Ажиллах хүч нийлүүлэх гэдэг нь ийм утгатай байсан юм уу ?

Гадаадын хөрөнгө оруулалттай компани, гадаадын байгууллага ажилтан хайж байгаа тохиолдолд, гадаад хэлний мэдлэгтэй идэвхтэй ажил хайж байгаа иргэдийг танилцуулах, холбон зуучлах нь HUMAN CONNECT хүний нөөцийн компани буюу манай хамт олны гүйцэтгэх ажил юм. Та, захиалагч компаниас тавигдсан шаардлагад нийцэн ажилд авах шийдвэр гарсан тохиолдолд HUMAN CONNECT компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хуулийн дагуу НДШ-ээ төлж, цалин хөлсөө манай компаниас авна. Харин та захиалагч компанийн ажлын байран дээр тухайн компанийн шууд удирдлага дор ажиллана. Ажилтан авах захиалга ирмэгц тохирох ажил горилогчийг компанийн хүний нөөцийн сангаас сонгон захиалагчид танилцуулан, санал болгоно. Байгуулсан гэрээний хугацаа дуусахад дараагийн гэрээгээр өөр ажлын байранд шилжиж ажиллах боломжтой юм.
Манай хүний нөөцийн санд бүртгүүлэх давуу тал
Та манайд бүртгэлтэй болсноор захиалагч компанид ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллах боломжтой. Ажлын шинэ орчинд дасах, шинэ арга барилд суралцах боломжоо бүү алдаарай.
ТӨРӨЛ БҮРИЙН СОНГОЛТ

Байршил, ажлын цаг, ажлын ачаалал, компани, онцлог нөхцөл гэх мэт олон сонголт хийж болох захиалга ирнэ. Гэрээсээ цахимаар ажиллах, бичгийн орчуулга, богино хугацааны аман орчуулга гэх мэт ажил ч бас гарна.
ТУРШЛАГААС ҮЛ ХАМААРАХ
Янз бүрийн салбарт олон сонголт дундаас өөртөө тохирох ажлыг сонгож хийх, заавал туршлага шаардахгүй ажил олох боломжтой.


БИД ТАНД ТУСАЛНА
Ажил хайсан цагаас чинь эхлээд, ажилд орсоны дараа ч үргэлж таныг дэмжиж ажиллана.

