top of page
踊り場での会話

Human Connect компанийн ажиллах хүч нийлүүлэх тогтолцоо

image.png

•Япон эсвэл англи хэлтэй ажилтан авах зар өгсөн ч хүн ирэхгүй байна.

• Ажлын байрны шаардлагад нийцэх хүн олдохгүй байна.

• Ажилд орох, гарах нь хурдан, тогтворгүй байна.

• Зөвхөн анкетаар, тохирох хүн мөн эсэхийг мэдэх боломжгүй байна.

• Монгол улсад хуулийн дагуу хөдөлмөр эрхлэх талаар ойлголтгүй байна гэх мэт олон асуудалтай тулгарч байна уу?

Хүний нөөц асуудалтай байвал
"Human Connect"!Бид танд туслахад бэлэн байна.

Ажиллах хүч нийлүүлэх дараалал

Stationary photo

1

Хүсэлт гаргана.

​Судалгаа хийнэ.

Ажлын байранд тавигдах шаардлагаа цахим шуудангаар ирүүлнэ үү. Бид

шаардлагатай  ур чадвар, зан байдал, нөхцөл зэргийг мэдэх ярилцлага хийх болно.

2

Ажлын зар өгөх, хүнээ сонгох, сургалт хийх

Ажлын байранд тавигдах шаардлага болон ярилцлагад үндэслэн хүнээ сонгоод, санал болгоно.

CV-г нь илгээсний дараа шаардлагатай бол нэр дэвшигчтэй ярилцлага хийнэ.

​3

Ажилд авах эсэх шийдвэрээ гаргана.

ААН, ажилтан 2 талын ажиллах сонирхолыг лавлан, харилцан тохирч байвал ажилд авна. 2 талд ажлын байрны нөхцлийн талаар ойлгуулж, харилцан зөвшөөрсөн тохиолдолд гэрээ байгуулна.

Шаардлагатай тохиолдолд ААН-д манай зүгээс хөдөлмөрийн хуулийн агуулгаар тайлбар өгч болно.

​4

ААН-д хандсан “After service”

Ажилд авсаны дараа ч бид таны ажлын байрыг тохируулах зэргээр бүх талын дэмжлэг үзүүлэх болно.

Яагаад ажиллах хүч нийлүүлэх нь илүү үр ашигтай вэ?

  • Хөдөлмөр удирдлагын харилцаан дахь ачаалал багасна.

Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал , ээлжийн амралт тооцох, цалин бодох зэргээр бүх үйл ажиллагааг манай компани хийж гүйцэтгэнэ.

Монгол улсын хөдөлмөрийн хуулийн дагуу хөдөлмөрийн харилцааг зохион байгуулна.

  • Япон хэл, англи хэлтэй хүний нөөц.

Манай компаниийн хүний нөөцийн бүртгэлд өндөр ур чадвартай япон, англи хэлтэй ажилтан олон бүртгэлтэй байгаа тул компаниуд ажилтан авах үеийн ачаалал буурч,  алтан цагийг тань хэмнэж чадна.

  • Зөвхөн шаардлагатай хугацаагаар авч ажиллуулна.

 Оргил ачааллын үеэр л  нэмэлт ажиллах хүч авч ажиллуулах боломжтой.

Human Connect ХХК

Холбогдох, хүсэлт гаргах :

+976-8560-9511(Япон хэл, англи хэл) 

+976-8515-8044(Монгол хэл)

contact@humanconnect.mn

Манай хаяг:

Монгол улс, Улаан баатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Авзага оффис 505 тоот

Follow us!

url-info.png

​Copyright©Human Connect LLC. All rights reserved.

bottom of page